2013/10/22

Fast & Furious 7 кинонд жүжигчин Tony Jaa (Ong-Bak) тоглож байна (+video)

Тайландын тулааны урлагийг Ong-Bak киногаараа дэлхийд харуулж чадсан жүжигчин Tony Jaa өөрийн кареераа hollywood-д гаргаж байна. Тэрээр 2010 онд гаргасан Ong Bak 3 киноныхаа дараагаар лам болж Тайландын Surin буддын сүмд шавьлан суусан юм. Sahamongkol film company удаан хөөцөлдсөний эцэст өнгөрөгч оноос кинонд тоглох гэрээнд гарын үсэг зуруулж чадсан юм. Мөн өнгөрөгч 8-р сард Fast and Furious франчайзийн 7 дахь анги Fast and Furious 7 кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь түүний кареерт томоохон ахиц гэж хэлж болох юм аа.

Тэрээр хувийн амьдрал болон өөрийн талаар тийм ч их мэдээлэл түгээдэггүй даруухан нэгэн. Тиймээс ч Fast & Furious 7 кинонд тоглож байгаа талаарх мэдээлэл бага байна. Харин саяхан жүжигчин Vin Diesel ирэх 2014 онд дэлгэцнээ гарах Fast and Furious 7 киноны тулааны бэлтгэлийг Tony Jaa-тай хийсэн бичлэгээ дэлгэсэн байна.