2013/10/17

Найруулагч Edgar Wright өөрийн бүтээж буй "Ant-Man" киноны зургийг нийтлэв

Кино сонирхогчдын Marvel-с хүлээж байгаа шинэ зүйл бол "Ant-Man". Өнгөрсөн 2012 онд анхныхаа танилцуулгыг хийж байсан уг кино ирэх 2015 оны 7-р сарын 13-нд дэлгэцнээ гарна. Тус киноны найруулагчаар Edgar Wright (2013 онд The World's End киног найруулсан) ажиллаж байгаа юм. Тэрээр саяхан өөрийн twitter хуудсандаа Ant-Man-тэй холбоотой нэгэн зургийг нийтлээд "Яг үүн дээр ажиллаж байна" гэж бичжээ.


Сонирхуулахад 2012 оны ComicCon кино наадам дээр Ant-Man киноны footage бичлэгийг үзүүлсэн юм. Үзэгчид зарим нэг хэсгийг хараад инээж байсан санагдана. Ямартай ч уг footage-г мөн сонирхуулъя.


Ant-Man-ий хувирал таны бодож байснаас хэр зөрж байна?