2013/10/09

Despicable Me 2 анимешины Blu-ray-д Minion-уудын шинэ богино кинонууд багтана

2013 оны зуны зугаатай, хөгжилтэй үзвэрүүдийн нэг байж чадсан Despicable Me 2 анимешин нийт 76$ сая ам.долларын төсөвтэй бүтэж boxoffice-с 872$ сая ам.долларыг цуглуулсан амжилттай байна. Үүний дээр DVD, Blu-ray борлуулалт нэмэгдвэл 1$ тэрбум ам.доллар давсан орлого олох нь тодорхой.

Ирэх 12-р сарын 10-наас DVD болон Blu-ray худалдаанд гарах бөгөөд борлуулалтыг ихэсгэхийн тулд тэд Minion-уудын хөгжилтэй түүхийг харуулах Puppy, Panic in the Mailroom, Training Wheels гэсэн 3-н шинэ богино киног багтаан гаргаж байгаа юм байна.