2013/10/07

Daniel Radcliffe-н Horns киноны шинэ зураг

The Hills Have Eyes (2006), Mirrors (2008) Piranha 3D (2010) гээд аймшгийн кинонуудаар мэргэшсэн найруулагч Alexandre Aja ирэх 2014 онд кино театруудын дэлгэцнээ dark fantasy төрлийн Horns киногаа гаргана. Найруулагч Alexandre Aja хувьд сүүлийн 2 кинондаа дүрийн сонголтыг маш сонин хийсэн гэж хэлж болно. Учир нь 2012 онд гаргасан Maniac кинондаа хоббит Frodo-н дүрээрээ нүдэнд харагдах болсон Elijah Wood тоглуулсан бол энэ удаад Harry Potter дүрээрээ харагддаг Daniel Radcliffe-г Horns кинондаа тоглуулжээ.

Зохиолч Joe Hill-н ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн Horns кино 2013 оны 9-р сарын 6-нд 2013 Toronto International Film Festival дээр гарсан бөгөөд ирэх 2014 оноос кино театруудын дэлгэцнээ гарч олон нийтэд хүрэх юм.