2013/10/09

Chloë Grace Moretz-ийн Carrie аймшгийн киноны шинэ trailer (Түүний нэрийг удахгүй бүгд мэддэг болно)

Аймшгийн төрлийн зохиолуудаараа алдартай зохиолч Stephen King-ийн 1974 онд хэвлэлтэнд гаргасан Carrie романаас сэдэвлэн Metro-Goldwyn-Mayer кино компани Carrie аймшгийн киног бүтээгээд байна. Киноны гол дүрд Kick-Ass киноны Hit-Girl дүрээрээ олонд танигдсан Chloë Grace Moretz болон Academy Awards-н 4 удаагийн нэр дэвшигч Julianne Moore нар хамтран тогложээ. Chloë Grace Moretz хувьд тэрээр өмнө нь 2005 он The Amityville Horror, 2010 онд Let Me In, 2012 онд Dark Shadows зэрэг аймшгийн кинонууд дээр ажиллаж байсан бол энэ удаагүй кино түүнээс илүү чадвар шаардсан бүтээл болж байх шиг байна.


Зохиолч Stephen King-ийн Carrie романаар 1976, 1999, 2002 онуудад бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж байжээ.

Carrie аймшгийн кино 2013 оны 10-р сарын 18-с нээлтээ хийнэ. Монголын кино театруудаар уг кино мөн гарахыг дуулгахад таатай байна.