2013/10/21

Box office: 20131021 Gravity


1. Gravity: Өнгөрөгч 7 хоногт: $31 сая, нийт: $171 сая
2. Captain Phillips: Өнгөрөгч 7 хоногт: $17.3 сая, нийт: $53 сая
3. Carrie: Өнгөрөгч 7 хоногт: $17 сая, нийт: $17 сая
4. Cloudy with a Chance of Meatballs 2: Өнгөрөгч 7 хоногт: $10.1 сая, нийт: $93.1 сая
5. Escape plan: Өнгөрөгч 7 хоногт: $9.8 сая, нийт: $9.8 сая

6. Prisoners: Өнгөрөгч 7 хоногт: $2.06 сая, нийт: $57.3 сая
7. Enough said: Өнгөрөгч 7 хоногт: $1.8 сая, нийт: $10.8 сая
8. The fifth estate: Өнгөрөгч 7 хоногт: $1.71 сая, нийт: $1.71 сая
9. Runner Runner: Өнгөрөгч 7 хоногт: $1.62 сая, нийт: $17.5 сая
10. Insidious: Chapter 2: Өнгөрөгч 7 хоногт: $1.53 сая, нийт: $80.9 сая

Carrie

Director: Kimberly Peirce
Stars: Chloë Grace Moretz, Julianne Moore, Gabriella Wilde
imdb: 6.6

Нэрт зохиолч Stephen King-ийн 1974 онд хэвлэлтэнд гаргасан Carrie нэрт романаас сэдэвлэн тус киног бүтээжээ. Кинонд Carrie White-ийн дүрд Chloë Grace Moretz, түүний ээж Margaret White дүрд Julianne Moore нар тоглолоо. Энэхүү хоёр авъяаслаг бүсгүйчүүдийн хослол аймшгийн кинонд гайхалтай харагдлаа гэж кино шүүмжлэгчид үнэлсэн байна.
Carrie киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.



Escape Plan

Director: Mikael Håfström
Stars: Sylvester Stallone, Arnold Schwarzenegger, 50 Cent
imdb: 7.4

Швейд найруулагч Mikael Håfström-ийн адал явдалт уран сайхны кино байна. 2010 оноос хөгжүүлж эхэлсэн уг төслийн гол дүрд анх Bruce Willis тоглуулахаар яригдаж байсан ч эцэст нь хөгшин бурхи Sylvester Stallone сонгогдсон. Мэдээж тэрээр өөрийн найз Arnold Schwarzenegger-г кинондаа хүч нэмэхээр татаж ирсэн нь лавтай. Кинонд  барилгын нууцлал, аюулгүй байдлын мэргэжилтэн Ray Breslin (Sylvester Stallone) өөрийн ур чадвараа ашиглан дэлхийн хамгийн чанга хамгаалалттай шоронгоос анд Rottmayer (Arnold Schwarzenegger) хамт оргох болно.



The Fifth Estate

Director: Bill Condon
Stars: Benedict Cumberbatch, Daniel Brühl, Carice van Houten
imdb: 5.7

Шинэ эрний хүчтэй зэвсэгийн нэг болоод байгаа интернэт орчин дахь нууц мэдээллийн дайнд эргэлт хийсэн WikiLeaks сайтын талаарх триллер төрлийн кино. The Fifth Estate кино зохиолыг Domscheit-Berg-ийн 2011 онд хэвлэлтэнд гаргасан Inside WikiLeaks: My Time with Julian Assange and the World's Most Dangerous Website номноос сэдэвлэн бичжээ.


2 долоо хоногийн өмнө нээлтээ хийж байсан Өнгөрөгч Enough said кино жагсаалтад дахин орж ирсэн байна. Тус киноны талаар эндээс харна уу.