2013/10/07

Box office: 20131007 Gravity


1. Gravity: Өнгөрөгч 7 хоногт: $55.5 сая, нийт: $55.5 сая
2. Cloudy with a Chance of Meatballs 2: Өнгөрөгч 7 хоногт: $21.5 сая, нийт: $60.6 сая
3. Runner Runner: Өнгөрөгч 7 хоногт: $7.6 сая, нийт: $7.6 сая
4. Prisoners: Өнгөрөгч 7 хоногт: $5.7 сая, нийт: $47.9 сая
5. Rush: Chapter 2: Өнгөрөгч 7 хоногт: $4.41 сая, нийт: $18.1 сая

6. Don Jon: Өнгөрөгч 7 хоногт: $4.16 сая, нийт: $16.1 сая
7. Baggage Claim: Өнгөрөгч 7 хоногт: $4.16 сая, нийт: $15.2 сая
8. Insidious: Chapter 2: Өнгөрөгч 7 хоногт: $3.88 сая, нийт: $74.8 сая
9. Pulling Strings: Өнгөрөгч 7 хоногт: $2.5 сая, нийт: $2.5 сая
10. Enough Said: Өнгөрөгч 7 хоногт: $2.15 сая, нийт: $5.39 сая


Gravity

Director: Alfonso Cuarón
Stars: Sandra Bullock, George Clooney, Ed Harris
imdb: 8.8

Уг бүтээлийн гол дүрд холливүүдийн А зэрэглэлийн жүжигчид болох Sandra Bullock болон George Clooney нар тогложээ. Харин найруулагч Alfonso Cuaron-г сайн бүтээл туурвина гэж шүүмжлэгчид дүгнэж байсан нь таамаглал зөрсөнгүй imdb-с 8,8 гэсэн өндөр үнэлгээ аваад байна.  Мөн энэхүү киноны 3D дүрслэл энэ төрөлдөө бас шинэ түвшин авчирч байгаа гэж онцолж буй.
Кинонд анхны даалгавраа авч гарсан сансарын хөлгийн шинэхэн инженер болон сүүлийн даалгавартаа гарч буй туршлагатай инженер нарын тухай өгүүлнэ. Тэд дэлхийгээс хөөрсний дараагаар өөрсдийн даалгавар болох хиймэл дагуулд нэмэлт төхөөрөмж суулгах засвараа хийж байхдаа санамсаргүй алдаа гаргаж хөлөг бүхэлдээ сүйрнэ. Гүн харанхуйд тэднийг орчлон ертөнц хүртэл мартсан ажээ. Гэртээ харих зам тэдэнд 0 %. Гэхдээ тэд хувь тавиланд бууж өгөхийг хүссэнгүй ээ...



Runner Runner

Director: Brad Furman
Stars:  Ben Affleck, Justin Timberlake, Gemma Arterton
imdb: 5.4

Ben Affleck, Justin Timberlake нарын хамтарсан crime төрлийн кино. 20th Century Fox кино компани киноны төсөвт 30$ сая ам.долларыг зарцуулсан. Өнөөдрийн байдлаар 7.6$ сая ам.долларын орлого олоод байна. Кинонд оюутан Richie Furst өөрөө online Покерын тоглоомыг crack-даж мөнгө хожихыг оролдох боломж муухан ажилласан тэрээр мөнгөө алдаж кино эхлэнэ. Улмаар тэрээр Costa Rica-руу явж online тоглоомын ертөнцөд байр сууриа олсон Ivan Block-тай нүүр тулах болно.



Pulling Strings

Director: Pedro Pablo Ibarra
Stars: Laura Ramsey, Jaime Camil, Omar Chaparro
imdb: 7.1

Гаалын ажилтан бүсгүй Rachel (Laura Ramsey) мариачи дуучин Alejandro-н визийг хилээр гарахад нь түтгэлзүүлнэ. Харин уг орой нэгэн үдэшлэг дээр тэр хоёр тааралдсанаар кино үргэлжлэх болно. Уг киног 2010 онд байгуулагдсан Pantelion Films кино компани бүтээсэн байна. Pantelion Films кино компани Латин үзэгчдэд чиглэсэн бодлоготой ажилладаг бөгөөд өнгөрөгч 7 хоногт Instructions Not Included инээдмийн киног boxoffice-д гаргасан амжилттай явна.



Enough Said

Director: Nicole Holofcener
Stars: Julia Louis-Dreyfus, James Gandolfini, Catherine Keener
imdb: 7.5

Hollywood-ын цөөн эмэгтэй найруулагчдын нэг Nicole Holofcener-н (Friends with Money кино) найруулсан инээдмийн, драм төрлийн кино байна. Toronto International Film Festival дээр киног анх үзүүлсэн бөгөөд өнгөрөгч 9-р сарын 18-ны өдөр кино театруудын дэлгэцнээ гарсан байна. Кино шүүмжийн Rotten Tomatoes сайтын шүүмжлэгчийн 95 хувь нь уг кинонд эерэг санал өгчээ.