2013/10/23

"Бид маргааш буцна" МУСКино бүтээгдэж байна

Социализмын үед кино урлагаар дамжуулан бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг сурталчилж ирсэн. Тиймдээ ч бүтээн байгуулалттай холбоотой Аман хуур, Хөхөө гэрлэх дөхлөө гээд олон сайхан кинонууд төрөн гарсан байдаг. Тэгвэл Монголын кино урлагт ойрын 30 жилд хийгдээгүй бүтээн буйгуулалтын тухай нэгэн кино төрөн гарах гэж байна. Тэнгэрийн түүх медиа кино компанийн бүтээж буй "Бид маргааш буцна" киноны найруулагчаар Мөнхсүх зураглаачаар Д.Золбаяр ажиллаж байгаа бөгөөд гол дүрд жүжигчин М.Мягмар тогложээ.

"Бид маргааш буцна" киноны сүүлийн зураг авалтын ажлууд үлдсэн байна.