2013/10/07

Аягүй Тэнэг ээ МУСК 10-с дэлгэцнээ (+trailer, poster)

Tsagaan Tsegmed Studio-ийн бүтээл "Аягүй тэнэгээ" инээдмийн уран сайхны кино энэ сарын 10-с дэлгэцнээ гарч эхлэх гэж байна. Киноны найруулагчаар Ц.Төмөрхуяг, продюсераар З.Төгөлдөр нар ажилласан байна. Кино зохиолыг Б.Даулетжан, Ц.Цэрэнболд нар бичжээ. Гол дүрүүдэд Р.Алтансүх, Б.Даулетжан, Г.Отгонцэцэг нар.


Олон жил орон байрны хулгай хийж түүндээ гаршсан хоёр хулгайч айл ухаж байгаагаар кино эхлэнэ. Тэд гэртээ очоод хулгайлсэн эд зүйлсээ задлан, ярилцаж байх зуур ер бусын сонин чимээ сонсогдоход зүрх муутай нэг нь хулгайлсан эртний эдлэлд нь сүнс шингэсэн байна хэмээн бодож айсандаа ухаан алдана.