2013/10/27

Avatar 2-н ээлжит нэгэн зомби

2016 онд үзэгчдэд хүрэх найруулагч James Cameron-ы бүтээл Avatar 2-т өмнөх анги дээр таалал төгссөн хурандаа Miles Quaritch -н дүр эргэн ирэхээр болсон байна. Энэхүү дүр уг ангиас гадна цаашид дэлгэцнээ гарах бүх ангид гарах тухай киноны найруулагч өгүүлжээ. Нас барсан хурандааг хэрхэн Пандорад амилуулж байгаа талаар сэтгүүлчийн асуусан асуултад уг дүрийг бүтээдэг жүжигчин Stephen Lang "Бид шинжлэх ухааны асар их дэвшилтэд ертөнцөд байгаа. Хувь хүний ДНХ байхад хэдэн ч удаа амилж болно шүү дээ" гэсэн байна.
Stephen Lang  "Avatar"
Кинонд уг дүрээс гадна жүжигчин Sigourney Weave-н бүтээсэн доктор Grace Augustineы дүр ч эргэн ирж байгаа гэнэ.