2013/10/14

Бусаны кино наадмыг Монгол кино тэргүүллээ

Ази тивийн томоохон кино наадмын нэг болоод байгаа Busan International Film Festival-д Монголоос оролцсон найруулагч С.Бямбын (Umbilical cord (short, 1996), State of Dogs (documentary, 1996)) бүтээл "Remote Control" (Алсын удирдлага) кино "New Currents Award" (Шинэ урсгал) төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн байна. Мөн уг төрөлд Солонгосын найруулагч Ahn Song-kyoung-н "Pascha" кино тус шагналыг авчээ. Сонирхуулахад тус шагналд 30$ мянган ам.долларыг дагуулдуулан шагнасан байна.

Найруулагч С.Бямба киноныхоо талаар "Монгол Улс бол миний кинонд гарч буй яг л арван хэдтэй хүү шиг. Тэр хүч чадалтай болохыг хүсдэг ч одоог хүртэл хүүхдээрээ л байгаа"

Найруудагч С.Бямбын хувьд өмнө нь "Passion" (хүсэл шунал) киногаараа уг наадамд оролцож байсан юм. 18 дахь удаагаа зохиогдож буй Busan International Film Festival наадамд монголоос мөн найруулагч Ч.Хоролдорж "Шарга даага", найруулагч Л.Бат-Амгалан "The Сall" гэсэн кинонуудаараа оролцжээ. 

Бусаны кино наадамд 70 гаруй орны уран бүтээлчид 300 уран бүтээлээрээ оролцсон ба кино наадмын 10 өдрийн дотор 218 мянган кино сонирхогчид үзэж сонирхсон байна.


Remote Control
Director/Screenwriter: Byamba SAKHYA
Producer: Ariunaa Tserenpil, Heino Deckert, Khulan Khashbat
Cast: Enkhtaivan Baasandorj, Nergui Bayarmaa, Chagnaadorj Ganbaatar, Bayarsanaa Sodbileg, Bayan Ochir Yondonjamts
Cinematography: Charles Libin
Art Director: Ariunsaikhan (Agi) Davaakhuu
Editor: Byamba Sakhya, Naomi Spiro
Music: Sansargereltekh (Sansaraa) Sangidorj
90min/Mongolia/Germany/2013


Монголынхоо кино урлагийг дэлхийд таниулж яваа уран бүтээлчиддээ илүү их амжилтыг хүсье.