2013/09/18

Univision-руу богино киноны зохиолоо илгээгээрэй

Univision компани 9-р сардаа нийт хэрэглэгч та бүхэндээ хамгийн том нэгэн сюрпризийг бэлдээд байна. Үүний нэгээхэн хэсэг болгож урлагт хайртай уран сэтгэмжтэй залуус та бүхнийг "Холливуд Монголд” кино уралдаанд оролцохыг урьж байна.

Таны төсөөллийн Холливудын богино хэмжээний кино зохиолыг Юнивишн компанийн хамт олон мэргэжлийн студитай хамтран бодит болгон бүтээж таныг насан туршийн сайхан дурсамжтай үлдээх болно.

Уралдаанд оролцох хүсэлтэй эрхэм таны зохиолын гол дүр та байх ба дотны хүндээ мөн сюрприз барьж кинондоо тоглуулаарай.

Таны төсөөллийн Холливудын кино адал явдалт, аймшгийн, инээдмийн, романтик уу гэдгээс үл харгалзан хамтдаа Холливудыг Монголд урин залж хамгийн сайхан нэгэн бүтээлийг өөрсдөө бичицгээе!

Уралдааны журам:
1. Уран сэтгэмжит санаагаа зохиол болгон бичиж бидэнд илгээгээрэй.
2. Сэтгэлгээгээ уралдуулан бичсэн шилдэг 2 зохиолыг бид шүүн шалгаруулна
3. Шалгарсан бүтээлийг бичлэг болгох ажилдаа орно
4. Бэлэн болсон богино хэмжээний киног сошиал ертөнцөд таниулан уралдуулна
5. Жинхэнэ 2 ялагчийн маань хамгийн олон лайк, шэйр авсан оролцогч бүтэн жилийн турш Юнивишн IPTV үйлчилгээний эрх авах ба хараахан Юнивишн тавиулж амжаагүй бол бид танайд үнэгүй суурилуулж өгөх болно. Мөн таныг сүүлийн үед эрчээ авч буй ухаалаг гар утасны брэнд Samsung-ийн Galaxy Star гар утас хүлээж байгаа шүү.

Хамгийн шилдэг бүтээл хамгийн энгийн амьдралаас үүдэн гардаг.
Та төсөөллийн ертөнцөө бодит болгох энэхүү боломжийг бүү алдаарай.
Кино зохиол илгээх хаяг social@unitel.mn