2013/09/04

Transformers 4 киноны нэр зарлагдлаа (+Dinobots)

Найруулагч Michael Bay-ын нэрийн франчайз болоод байгаа Transformers киноны 4 дэх ангийн нэр албан ёсоор зарлагдлаа. Уг киног Transformers: Age of Extinction гэж нэрлэх болсон байна. Мөн албан ёсны teaser poster цацагдсанг хүргэж байна.

Transformers 4 буюу Transformers: Age of Extinction кинонд Mark Wahlberg, Nicola Peltz, Jack Reynor, Stanley Tucci, Kelsey Grammer, Sophia Myles нарын одод болон хятад жүжигчин Bingbing Li оролцоно. Хятадын кино зах зээлээс ихээхэн хэмжээний ашиг олох төлөвлөгөөтэйгээр ийнхүү хятад жүжигчинг оролцуулсан гэж хэлж болно. Кино ирэх 2014 оны 6-р сарын 27-нд нээлтээ хийх юм.


Сонирхуулахад уг кинонд Dinobots гарч ирэх талаар Beijing News-д өгсөн ярилцлагандаа продюсер Lorenzo di Bonaventura дурдсан байна. 5 төрлийн Dinobots гарах магадлалтай байгаа бөгөөд эцсийн байдлаар шийдвэрлээгүй байна гэж тэрээр энэ талаар дурдсан байна.

Багийн ахлагч Grimlock. Tyrannosaurus rex болж хувирна.
Доорх зураг нь fan art бөгөөд дүрүүдийг танилцуулах зорилгоор оруулав. Багийн ахлагч Grimlock, дэд командлагч Slag (Triceratops-руу хувирна), Sludge (Apatosaurus-руу хувирна), Snarl (Stegosaurus-руу хувирна), Swoop (Pteranodon-руу хувирна.)