2013/09/30

Transformers 4: The Age Of Extinction киноны анхны зураг

Найруулагч Michael Bay өөрийн алдарт франчайз Transformers киноны шинэ анги Transformers 4: The Age Of Extinction киноныхаа зураг авалтын анхны зургийг кино сонирхогчдод дэлгэлээ. Зурагт жүжигчин Mark Wahlberg, Nicola Peltz, Jack Reynor нар харагдаж байна. Mark Wahlberg тус кинонд механикч Cade-н дүрийг бүтээх бол Nicola Peltz түүний охин Tessa-н дүрд тоглох ажээ. Харин Jack Reynor-г Tessa-н найз залуугийн дүрд тоглож байгаа гэсэн таамаг байна.

Transformers: The Age Of Extinction кино ирэх 2014 оны 6-р сарын 27-д дэлгэцнээ гарна.