2013/09/17

"Тоглоомын дүрэм" олон ангит киноны trailer (+poster)

NTV телевиз, Orange Theatre-ын бүтээл "Тоглоомын дүрэм" телевизийн олон ангит уран сайхны киноны trailer-г хүргэж байна. Киноны ерөнхий найруулагчаар ста Д.Цогт, ерөнхий оператор Н.Энхчулуун, ерөнхий зураач Б.Ууганбаяр нар ажиллажээ. Дүрүүдэд ста Ч.Болд, ста Ж.Пүрэвдорж, Б.Батсумъяа, Б.Батболд, Ш.Батболд, Б.Азжаргал, Т.Бадамжав нар.


Кинонд эзгүй ууланд төөрсөн 7 хүний хувь заяа, үхэл амьдралын зааг дээрх тэмцлийг харуулсан байна. Тоглоомын дүрэм олон ангит кино 2013 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн NTV телевизийн дэлгэцнээ өдөр бүр гарах болно.