2013/09/05

Тагнуулч аав МУСК poster-ууд

Продюсер Д.Хүрэлхүүгийн санаачлагаар хийгдэж буй Go Studio бүтээл "Тагнуулч аав" инээдмийн уран сайхны киноны албан ёсны poster-ууд гарлаа. Постероос харвал гол дүрд МУГЖ Д.Хүрэлхүү тоглож тагнуулч аав болж байгаа бололтой. Мөн И.Одончимэг, О.Бат-Өлзий, П.Эрдэнэзаан, Д.Бямбацогт, э.Мөнхтөр, Б.Ариунцэцэг, Х.Намуун, З.Номундарь, Б.Тамир, Э.Энэрэл, Б.Балжинням, А.Өнөржаргал, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Ш.Жавхлан, А.Баттүшиг, Х.Баяраа, Ж.Өнөржаргал, Г.Золзаяа, Н.Оюунболд нар оролцон тогложээ.


Тагнуулч аав киноны зохиолыг Д.Галбаяр, Д.Хүрэлхүү нар хамтран бичсэн байна. Киноны продюсерээр Д.Хүрэлхүү ажиллаж байгаа бол найруулагчаар Д.Галбаяр ажиллаж байгаа юм байна.

Тагнуулч аав инээдмийн уран сайхны кино энэ сарын сүүлээр дэлгэцнээ гарна.