2013/09/09

"Тагнуулч аав" МУСК "Яг аав, яг ээж" уралдаан зарлажээ

Удахгүй дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөөд байгаа "Тагнуулч аав" инээдмийн уран сайхны төслийн багаас FB хуудсаараа дамжуулан "Яг аав яг ээж" хэмээх фото зургийн уралдааныг зарлажээ.

Энэхүү уралдаанд та аавтайгаа ээжтэйгээ хүүтэйгээ охинтойгоо авахуулсан зургаа "tagnuulch_aav@yahoo.com"гэсэн mail хаягаар илгээх юм.Таны ирүүлсэн зургийг Тагнуулч аав хуудсандаа байрлуулах бөгөөд 9 сарын 25 өдрийг хүртэл адилхан гэж дүгнэгдэн хамгийн олон like авсан зургийн эзэнд Тагнуулч аав киноны нээлтийг гэр бүлээрээ үзэх урилга гарын бэлгийн хамт гардуулах ажээ.
Тагнуулч аав киноны зохиолыг Д.Галбаяр, Д.Хүрэлхүү нар хамтран бичсэн байна. Киноны продюсерээр Д.Хүрэлхүү ажиллаж байгаа бол найруулагчаар Д.Галбаяр ажиллажээ. Тагнуулч аав инээдмийн уран сайхны кино энэ сарын сүүлээр дэлгэцнээ гарна.