2013/09/30

Сувдан даруулга ОАКиноны дүрийн сонгон шалгаруулалт хийгдэнэ (+Өнгөт poster)

SBN телевиз "Сувдан даруулга" олон ангит кино бүтээхээр төслөө эхлүүлээд байгаа. Уг киноны зохиолыг Шүүдэрцэцэг бичиж байгаа бөгөөд зохиолоо түүний "Сувдан даруулга" нэрт өгүүллэгээс сэдэвлэн бичиж байгаа ажээ. Улмаар зохиолч кино зохиолоо дэлгэрүүлэн "Сувдан даруулганы нууц" нэртэй тууж хэвлэлтэнд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

30 ангит "Сувдан даруулга" олон ангит кино үйлийн үрийн тухай өгүүлэх гэнэ. Харин киноны үйл явдал 1900-аад оны үед өрнөж Манжийн дарлалын төгсгөл үеийн ахуй байдлыг тусган харуулах гэнэ.

Киноны гол дүрд жүжигчин О.Долгор тоглох юм. Харин бусад дүрүүдийн сонгон шалгаруулалтыг маргааш буюу 2013 оны 10-р сарын 1-нд 10 цагаас SBN телевизийн байранд явуулах ажээ.