2013/09/20

Б.Солонго - Хүслээ шивнэе (Голланд сарнай OST)

Өнгөрөгч 8-р сард нээлтээ хийсэн "Голланд сарнай" уран сайхны киноны бас нэгэн дууг хүргэж байна. Herub Entertainment-ынхан Солонго гэх бүсгүйчүүдээр киноныхаа дуунуудыг дуулуулсан нь сонирхолтой. Учир нь "Голланд сарнай" киноны  Надад үлдсэнгүй дууг хуучин Emotion хамтлагийн гишүүн дуучин Т.Солонгоор дуулуулсан бол "Хүслээ шивнэе" дуугаа Universe Best Song тэмцээний шилдэг оролцогч Б.Солонгоор дуулуулжээ.

Б.Солонгын Хүслээ шивнэе дууны аяыг Т.Пүрэвсүх, Үгийг Д.Цэцэнбилэг бичсэн байна. Тэд өмнөх дуун дээр мөн хамтран ажилласан.

Herub Entertainment-ын бүтээл "Голланд сарнай" уран сайхны киноны найруулагчаар С.Баттулга, продюсераар Ц.Алтанцэцэг нар ажиллажээ.