2013/09/11

Short film: Never Let You Go (Найруулагч Батзаяа /Zack Batsaikhan/)

АНУ-д Creative Direction, User Experience Design чиглэлээр суралцаж буй Батзаяа (Zack Batsaikhan) гэх залуугийн бүтээсэн "Never Let You Go" богино хэмжээний киног хүргэж байна. 

Энэхүү кино нь ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл хөдлөл, дурсамж, мэдрэмжүүдийн тухай өгүүлж байгаа аж. Цугтаа байгаа, бие биедээ хайртай хүмүүсийн дунд юу болдог, яаж төгсдөг, мөн яаж төгсөж болох, эсвэл яаж төгсгөж болох вэ гэсэн эрэгцүүлэл, асуултыг үзэгчдэд үлдээж байна.

Киноны зохиол, найруулга дээр Zack Batsaikhan, продюсераар Frederick Thompson, Zack Batsaikhan, хөгжим дээр Jesse Chui ажилласан бол дүрүүдэд Eduardo Rubio, Yessica Davila нар тогложээ. Киноны зураг авалтыг Nikon D7000-аар хийж, Final Cut Pro програмаар эвлүүлгийн ажлыг гүйцэтгэсэн байна.

Хэрэв Батзаяагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл batzaya.net хаягаар хандаж болно.