2013/09/13

Сарантуяа - Содура киноны дуу

Бидэнд ойр хэрнээ бидний тийм ч сайн мэддэггүй цаатнуудын аж амьдралыг өгүүлэх Содура  уран сайхны киног UBS телевизийн уран бүтээлчид бүтээж байгаа билээ. Тэгвэл энэхүү киноны дуу бэлэн болсон байна.

Содура дууны хөгжмийг UBS телевизийн захирал, МУУГЗ Л.Балхжав бичсэн бол үгийг UBS телевизийн хөтлөгч СТА П.Одгэрэл бичсэн байна. Харин энэхүү дууг зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа дуулжээ.