2013/09/10

Дахин хийгдэж буй RoboCop киноны trailer

АНУ-ын Detroit хотын бахархал болсон 1987 оны RoboCop киног дахин хийж байгаа (remake) билээ. Уг киног Португал хэл дээр бүтээсэн Elite Squad киногаараа 2007 онд Golden Bear хүртэж байсан Бразил найруулагч José Padilha бүтээж байгаа юм. Шинэжлэх ухааны уран зөгнөлт энэхүү киноны гол дүрд Швейд гаралтай жүжигчин Joel Kinnaman тоглож байна.

RoboCop киноны Fan Poster

2014 оны 2-р сарын 7-нд нээлтээ хийхээр товлогдоод байгаа бөгөөд өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийсэн Riddick кинотай хамт анхны trailer-аа олон нийтэд цацлаа. Өмнө нь Comic-Con 2013 дээр жүжигчин Samuel L. Jackson, Michael Keaton нарыг танилцуулах trailer-г үзэсгэлэнгийн үеээр гаргаж байсан юм.