2013/09/27

Need For Speed киноны teaser trailer

Видео тоглоомын ертөнцөд уралдааны машины төрлийг өөрчилж чадсан тоглоом бол яах аргагүй Need For Speed. EA буюу Electronic Arts-ын томоохон франчайзуудын нэг энэхүү тоглоомын түүхээр Scott Waugh гэх залуу найруулагч кино бүтээж байгаа. Тэрээр hollywood-д орлон тоглогч гэдгээрээ танигдсан. Need for speed кино түүний 2 дахь бүрэн хэмжээний уран сайхны киноны ажил нь болж байна.

Need For Speed кинон дээр Electronic Arts  болон Touchstone Pictures, DreamWorks Studios нар хамтран ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар киноны нийт төсөв 75$ сая ам.долларт хүрээд байна. Кино ирэх 2014 оны 3-р сарын 14-нд дэлгэцнээ гарч тоглоомын гүнд бус дэлгэцийн гүнд хурдыг мэдрүүлнэ. Гэхдээ хэр хурдан болохоо Fast and Furious -д харуулах ёстой.



Киноны зураг авалтыг өнгөрөгч хавар Georgia болон Alabama-д хийсэн. Мөн үргэлжлүүлэн Detroit хотноо зураг авалтаа явуулсан байна.