2013/09/18

MIXX - Хайраа чи миний сонсдог дуу (Тагнуулч аав OST)

Go Adventure Studio, найруулагч Д.Галбаяр, продюсер Д.Хүрэлхүүгийн бүтээл "Тагнуулч аав" инээдмийн уран сайхны кино удахгүй нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна. Уг киноны "Хайраа чи миний сонсдог дуу" дууг 25-р суваг телевизийн Making the band шоунаас төрсөн MIXX хамтлаг дуулсан байна.

Тус дууны үгийг Нарангэрэл, аяыг ОХУ-ын Санктпетербург хотын Н.А.Римский Корсаковын нэрэмжит хөгжмийн Консерваторыг хөгжмийн зохиолчоор төгссөн Г.Баяраа гэх залуу зохиожээ.