2013/09/10

Marvel-ын Ant-Man киноны нээлт наашиллаа

Marvel-ын шинэ төслүүдийн нэг Ant-Man кино ирэх 2015 оны 11-р сарын 5-нд нээлтээ хийхээр зарлагдсан байгаа. Тэгвэл уг киноны нээлт 2015 оны 7-р сарын 13-нд дэлгэцнээ гарч наашлахаар боллоо. Ингэснээр James Bond-ын 24 дэхь ангитай өрсөлдөхөөргүй болж байгаа юм. James Bond-ын шинээр гарах 24-р анги 2015 оны 10-р сарын 6-нд нээлтээ хийх юм.

Ant-Man кино 2015 оны 7-р сард нээлтээ хийснээр Marvel-ын шинээр гаргах Avengers: Age of Ultron кино нээлтээ хийснээс 2 сарын дараа дэлгэцнээ гарна гэсэн үг. Мөн 2015 оны зун Disney-ын Inside Out (6-р сарын 19), Pirates of the Caribbean 5 (6-р сарын 10) гээд Disney-ын орлогод хүч хавсрах бол DC comic-ын Batman vs. Superman (7-р сарын 17) киноны орлоготой өрсөлдөх болж байна.
Энэхүү зураг нь Marvel-ын Phase One-ы Blu-ray багцад нэмэлт материалаар орсон Ant-Man киноны туршилтын зураг авалтын зураг болно.

Ингээд харахад 2015 оны зун томоохон хитүүдын орлого булаацалдсан зун болох бололтой. Эдгээр мэдээллүүд дээр 2 жилийн дараа ямар кинонууд шинээр орж ирэхийн мөн таашгүй юм.