2013/09/18

BitT*rrent-ын киног Madonna найруулжээ

Facebook, youtube гээд олон сая хэрэглэгчидтэй вэбсайтын нэг бол p2p протоколыг ашиглан файл түгээх үйлчилгээ үзүүлдэг BitT*rrent юм. Өнгөрөгч оны байдлаар тэдний хэрэглэгчдийн тоо 150 сая илүү гарсан гэсэн мэдээллийг компанийн зүгээс албан ёсоор мэдээллэж байсан. Тэгвэл энэхүү вэбсайт өөрсдийн шинэ формат болох BitT*rrent Bundle-ынхаа сурталчилгааны ажилд зориулан secretprojectrevolution нэртэй 17 минут үргэлжлэх богино хэмжээний киног бүтээлгэж байгаа юм байна.

Уг кинонд нэрт дуучин Madonna болон гэрэл зурагчин Steven Klein нар хамтран найруулгын ажлыг хийж байгаа ажээ. Зурагчин Steven Klein хувьд тэрээр Madonna-тай 2003 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэн байна.

secretprojectrevolution кино 2013 оны 9-р сарын 24-нд Art for Freedom дээр гарах бөгөөд имэйл хаягаа бүртгүүлсэн хэрэглэгчдэд тус киног HD болон 2K Digital Cinema resolution-тайгаар BitT*rrent Bundle-р хандах эрх нээгдэх ажээ.