2013/09/12

Jurassic Park киноны 4 дэх ангийн нэр зарлагдлаа (+pitch trailer)

Нэрт найруулагч Steven Spielberg-н нэрийн хуудас болсон киноных нь нэг 1993 оноос эхлэлтэй Юрийн галавын цэцэрлэг буюу Jurassic Park шинжлэх ухааны уран зөгнөлт киноны 4 дэх ангийн нэр албан ёсоор зарлагдсан байна. 1993 онд Jurassic Park, 1997 онд The Lost World: Jurassic Park, 2001 онд Jurassic Park III гэсэн ангиуд гарсан ба бүгд boxoffice-д амжилттай борлогдсон юм. Тэгвэл 3 дахь ангиас хойш 14 жилийн дараа буюу ирэх 2015 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа 4 дэх удаагийн нэрийг Jurassic World хэмээн Universal Pictures албан ёсоор өнгөрөгч мягмар гарагт зарлалаа. Мөн албан ёсоор дэлгэцнээ 2015 оны 6-р сарын 12-нд 3D-р гарах нь тодорхой боллоо.


2013 оноос яригдаж эхэлсэн энэхүү төслийн найруулагчаар Colin Trevorrow-г томилоод байгаа. Түүнийг 2012 оны Safety Not Guaranteed киногаар нь кино сонирхогчид эчнээ таних байх.

Сонирхолтой байж магадгүй гээд дараах видеог хүргэж байна. Энэхүү видео нь  Star Wars цувралын conceptual designer Iain McCaig-н Германд тавьсан танилцуулгаар цацагдсан видео юм.