2013/09/23

Illumination Entertainment-н Minions анимешины нээлт хойшлов

Illumination Entertainment-н хамгийн анхны бие даасан уран бүтээл болох Despicable Me анимешин киног санаж байгаа байхаа. Уг кино дөнгөж байгуулагдсан Illumination Entertainment-н хувьд хамгийн сайн бүтээл нь, хамгийн сайн сурталчилгаа нь, хамгийн сайн орлого нь болсон гэхэд хилсдэхгүй. Улмаар өнгөрөгч 7-р сард уг төслийнхөө удаах анги Despicable Me 2 анимешинг үзэгчдэд хүргэсэн. Мөн л үзэгчдээс сайшаалын үгсийг тэд сонссон нь лавтай.

Харин Despicable Me анимешины өмнөтгөл хэлбэрээр гарах төлөвлөгөөтэй байсан Minions анимешины нээлт хойшилсон сурагтай. Minions анимешины талаар өнгөрөгч оноос яригдаж эхэлсэн бөгөөд ирэх 2014 оны 12 дугаар сарын 19нд үзэгчдэд хүргэхээ албан ёсоор зарласан байсан юм. Харин өнгөрөгч баасан гарагт Illumination Entertainment-н зүгээс шар туслахуудын тухай киногаа ирэх 2015 оны 7-р сарын 10-ны өдөр болгон хойшлуулсанаа мэдэгдлээ.

Minions киноны зохиолыг Brian Lynch бичиж Kyle Balda, Pierre Coffin нар найруулна. Кинонд Minion-ууд Gru-тэй уулзахаас өмнө 1960-аад оны үйл явдал өрнөх юм. Эсрэг талын эмэгтэй дүрд Sandra Bullock дуу оруулахаар гэрээ хийгдсэн байгаа.