2013/09/03

Hayao Miyazaki тэтгэвэртээ гарлаа

Anime-ын загалмайлсан эцэг алдарт Hayao Miyazaki тэтгэвэртээ гарлаа. Тэрээр өдгөө 72 насыг зооглоод байгаа юм. Энэ талаар Venice Film Festival дээр Studio Ghibli-ын ерөнхийлөгч Hoshino Koji мэдэгдсэн байна.

Miyazaki-ын анхны ажил 1961 оноос эхэлсэн байдаг бөгөөд японы анимешин студи болох Studio Ghibli-г үүсгэн байгуулалцаж улмаар 1988 онд My Neighbor Totoro, 1989 онд Kiki’s Delivery Service, 1995 онд  Princess Mononoke, 2007 онд Ponyo гээд гайхалтай бүтээлүүдийг төрүүлсэн юм.

Гэхдээ тэтгэвртээ гарлаа гэсэн энэ мэдээлэл анхных биш юм. Түүнийг Princess Mononoke киногаа хийсний дараагаар тэтгэвэртээ гарлаа гэж мэдэгдэж байсан ч 2004 оны Howl’s Moving Castle киногаараа тэр эргэн ирж байсан юм.


Хэрэв тэрээр үнэхээр тэтгэвэртээ гарч байгаа бол түүний сүүлчийн бүтээл нь The Wind Rises кино болж байна. Уг кино удахгүй дэлгэцнээ гарах юм.

Hayao Miyazaki талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.