2013/09/27

Disney-н Frozen анимешины trailer гарлаа

Disney кино компаниас энэ жилийн талархлын баярын үзвэрийн хуваарьт Frozen анимешинг оруулж бэлэг барьж байна. Ирэх 11-р сарын 27-нд дэлгэцнээ гарах Frozen анимешины teaser trailer-г өнгөрөгч 6-р сард үзэгчдэд хүргэсэн бол өчигдөр албан ёсоор trailer-аа цацлаа.

Disney-ын 53 дахь классик анимешин болж буй Frozen анимешины найруулагчаар Chris Buck (Tarzan), Jennifer Lee (Wreck-It Ralph) нар ажилласан. Харин гол дүр Anna-д Kristen Bell дуу оруулж байна.

Ийнхүү нэрт зохиолч Hans Christian Andersen-ны The Snow Queen үлгэр дахин нэгэн бүрэн хэмжээний кино болон дэлгэцнээ хувирах мөч ойртсоор байна.