2013/09/25

Disney-ын Cinderella (Үнсгэлжин) киноны анхны зураг

Disney кино компани ирэх 2015 онд олон тооны классик бүтээлээ бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор маш завгүй ажиллаж байгаа. Үүний нэг нь алдарт Үнсгэлжингийн түүхийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгох төсөл нь юм. Kenneth Branagh-ын найруулж буй Cinderella кино ирэх 2015 оны 3-р сарын 13-нд дэлгэцнээ гарахаар төлөвлөгдсөн.



Тэгвэл уг киноны зураг авалт Англид эхэллээ. Энэ талаар албан ёсны мэдээллийг Disney-ын зүгээс өнгөрөгч даваа гарагт хүргэж мөн анхны зургийг дэлгэсэн юм. Үнсгэлжингийн дүрд Downton Abbey телевизийн цуврал кинонд тоглож олонд танигдсан, 24 настай Lily James тоглож байна.