2013/09/20

Brad Pitt-ын Fury киноны анхны зураг

Жүжигчин Brad Pitt өнгөрөгч 2009 онд гарсан Inglourious Basterds кинонд дайны талбарт нацистуудыг устгаснаас хойш 4 жилийн дараа мөн муу залуусыг дайны талбарт хашраахаар болжээ. Энэ бол David Ayer-ын найруулж буй дэлхийн 2-р дайны үеийн өгүүлэмжтэй Fury кино юм. Киноны гол дүрд Brad Pitt тоглож байгаа бөгөөд өөрийн танкын баг Shia LaBeouf, Michael Peña, Logan Lerman, Jon Bernthal нартай хамт дайсны ар талд тулалдах ажээ.

Энэхүү зургийг найруулагч David Ayer өөрийн twitter хуудаснаа дэлгэсэн байна.