2013/09/30

Box office: 20130930 Cloudy with a Chance of Meatballs 2


1. Cloudy with a Chance of Meatballs 2: Өнгөрөгч 7 хоногт: $35 сая, нийт: $35 сая
2. Prisoners: Өнгөрөгч 7 хоногт: $11.3 сая, нийт: $39 сая
3. Rush: Chapter 2: Өнгөрөгч 7 хоногт: $10.3 сая, нийт: $10.6 сая
4. Baggage Claim: Өнгөрөгч 7 хоногт: $9.3 сая, нийт: $9.3 сая
5. Don Jon: Өнгөрөгч 7 хоногт: $9 сая, нийт: $9 сая

6. Insidious: Chapter 2: Өнгөрөгч 7 хоногт: $6.75 сая, нийт: $69.5 сая
7. The Family: Өнгөрөгч 7 хоногт: $3.7 сая, нийт: $31.7 сая
8. Instructions Not Included: Өнгөрөгч 7 хоногт: $3.38 сая, нийт: $38.6 сая
9. We're the Millers: Өнгөрөгч 7 хоногт: $2.87 сая, нийт: $142 сая
10. Lee Daniels' The Butler: Өнгөрөгч 7 хоногт: $2.42 сая, нийт: $110 сая

Cloudy with a Chance of Meatballs 2

Director: Cody Cameron, Kris Pearn
Stars: Bill Hader, Anna Faris, Will Forte
imdb: 6.9

Sony Pictures Animation-ын 2009 онд Cloudy with a Chance of Meatballs хөгжилтэй анимешины шинэ анги Cloudy with a Chance of Meatballs 2 анимешины найруулга дээр 2010 онд Open Season 3 анимешинг найруулсан Cody Cameron болон Kris Pearn нар хамтран ажиллажээ. Тэд өмнөх ангийн зохиол дээр мөн ажилласан байдаг.

Cloudy with a Chance of Meatballs анимешин нь америкын хүүхдийн зохиолч Judi Barrett болон зураач Ron Barrett нарын бүтээсэн ижил нэрт номноос сэдэвлэн бүтээсэн байдаг. Уг ном нь 2007 онд АНУ-ын Үндсэсний боловсролын нийгэмлэгээс (National Education Association) сургагч багш нарт санал болгох хүүхдийн шилдэг 100-н номны жагсаалтад бүртгэгдсэн байдаг бол Сургуулийн номын сан сэтгүүл (School Library Journal)-ын 2012 оны санал асуулагаар Шилдэг 100-н зурагт ном жагсаалтад багтсан байдаг ажээ.
Энэ удаад бид идэж болох зүйлс маань амилан амьтан ургамалын хосолсон нийлмэл болсон байхыг харна.
Cloudy with a Chance of Meatballs 2 анимешины талаар бусад мэдээллийг эндээс авна уу.



Rush

Director: Ron Howard
Stars: Daniel Brühl, Chris Hemsworth, Olivia Wilde
imdb: 8.4
1970-аад оны Formula 1 уралдааны нисгэгчид болох James Hunt, Niki Lauda нарын хоорондын өрсөлдөөнийг харуулсан намтарчилсан уран бүтээл байна. Уг киноны сурталчилгаанд зориулж BBC сувгаар F1-ын аугаа тулаан Hunt vs. Lauda гэсэн нэвтрүүлгийг өнгөрөгч 7-р сард цацаж байсан.



Baggage Claim

Director: David E. Talbert
Stars: Paula Patton, Taye Diggs, Jill Scott
imdb: 3.9

David E. Talbert өөрийн бичсэн ижил нэрт номноос сэдэвлэн Baggage Claim инээдмийн уран сайхны киног бүтээсэн байна. Маш бага зардлаар буюу  8.5$ сая ам.доллараар бүтсэн энэхүү кинонд кино шүүмжлэгчид муу үнэлгээ өгөөд байгаа хэдий ч  9.3$ сая ам.долларын орлого олж ашигтай ажиллаад байна. Тэр чигтээ өнгөт арьст жүжигчдээс багаа бүрдүүлсэн нь киноны орлогод нөлөөлсөн байж болзошгүй юм. Тэд нэгнийгээ дэмжиж киног нь сайн үздэг шүү дээ.



Don Jon

Director: Joseph Gordon-Levitt
Stars:  Joseph Gordon-Levitt, Scarlett Johansson, Julianne Moore
imdb: 7.5

Joseph Gordon-Levitt-ын өөрөө зохиолыг нь бичиж, өөрөө найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон инээдмийн драм төрлийн Don Jon кино мөн л бага зардлаар буюу 6$ сая ам.долларын төсөвтэй бүтсэн байна. Кинонд Scarlett Johansson, Julianne Moore гэсэн алдартай бүсгүйчүүдийг оролцуулж чадсан нь тэдний амжилтын нууц бизээ. Киног өнгөрөгч 1-р сард болсон Sundance Film Festival дээр танилцуулж 9-р сарын 27-нд олон нийтийн хүртээл болгосон байна.
Бүгд аз жаргалтай төгсгөлд дуртай.