2013/09/23

Box office: 20130923 Prisoners

1. Prisoners: Өнгөрөгч 7 хоногт: $21.4 сая, нийт: $21.4 сая
2. Insidious: Chapter 2: Өнгөрөгч 7 хоногт: $14.5 сая, нийт: $60.9 сая
3. The Family: Өнгөрөгч 7 хоногт: $7 сая, нийт: $25.6 сая
4. Instructions Not Included: Өнгөрөгч 7 хоногт: $5.7 сая, нийт: $34.3 сая
5. Battle of the Year: Өнгөрөгч 7 хоногт: $5 сая, нийт: $5 сая

6. We're the Millers: Өнгөрөгч 7 хоногт: $4.67 сая, нийт: $138 сая
7. Lee Daniels' The Butler: Өнгөрөгч 7 хоногт: $4.3 сая, нийт: $106 сая
8. Riddick: Өнгөрөгч 7 хоногт: $3.67 сая, нийт: $37.2 сая
9. The Wizard of Oz: Өнгөрөгч 7 хоногт: $3.02 сая, нийт: $19.7 сая
10. Planes: Өнгөрөгч 7 хоногт: $2.86 сая, нийт: $86.5 сая

Prisoners

Director: Denis Villeneuve
Stars: Hugh Jackman, Jake Gyllenhaal, Viola Davis
imdb: 8.4

Maelström, Polytechnique, Incendies гэсэн кинонуудаараа шилдэг найруулагчаа харуулсан Канадын найруулагч Denis Villeneuve-н crime thriller төрлийн энэхүү киног анх Telluride кино фестивал дээр үзүүлсэн бөгөөд кино театруудаар өнгөрөгч баасан гарагт гаргасан юм. Кинонд Hugh Jackman, Jake Gyllenhaal нар гол дүрийг бүтээсэн байна. Keller Dover (Hugh Jackman)-ын охин өөрийн найзын хамт алга болно. Хэдийгээр мөрдөгч Loki (Jake Gyllenhaal) ахласан цагдаагийн баг уг хэргийн араас мөрдөх боловч эрэл хэт сунжрахад охины аав Keller Dover бүхнийг гартаа авахаар шийдэх болно.



Battle of the Year

Director: Benson Lee
Stars: Josh Holloway, Laz Alonso, Josh Peck
imdb: 3.8

Уг киног жил бүр уламжлал болон явагддаг b-boy "Battle of the Year" тэмцээний тухай Lee-ын баримтат кинонаас сэдэвлэн бүтээсэн байна. Анх уг киног Planet B Boy гэж нэрлэж байсан хэдийч уг нэр нь өмнөх баримтат киноны нэр учраас Battle of the Year гэж нэрлэх болсон байна.Кино хэдийгээр boxoffice-ын эхний 5-т багтаж чадсан ч кино шүүмжлэгчидээс сөрөг үнэлгээ аваад байна.



The Wizard of Oz

Director: Victor Fleming, George Cukor
Stars: Judy Garland, Frank Morgan, Ray Bolger
imdb: 8.2

1939 оны The Wizard of Oz киноны 75 жилийн ойг тохиолдуулан IMAX 3D кино театруудаар уг киног дахин гаргаж байна. Warner Bros кино компанийн зүгээс уг төсөлд 25$ сая ам.долларыг зарцуулжээ. Энэхүү кино нь Хүүхэд залуучуудын заавал үзэх шилдэг 20н кино, Үхэхээсээ өмнө амжиж үзэх 100 кино, Америкийн шилдэг 10н 10н кино жагсаалт гээд томоохон кино жагсаалтуудад бичигдсэн байдаг бол киноны Over the Rainbow дуу Oscar авч Америкын кино институдээс гаргасан 100 жилийн 100 шилдэг дуу жагсаалтын эхний байранд бичигдсээр байна.