2013/09/12

Босго, Тотго АОКиноны trailer

МҮОНТ-ийн уран бүтээлчид "Хэцүү анги", "Тусгай салаа" олон ангит киног бүтээснээс хойш олон ангит кино бүтээх арга барилыг олоод авсан гэж хэлж болно. Нэлээд хэдэн олон ангит киноны ард гараад авсан телевиз энэ удаад Монгол улсын хил хамгаалах газар байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан "Босго, Тотго" нэртэй 60 ангит олон ангит кино бүтээгээд байна. Кино ирэх даваа гарагаас буюу 2013 оны 9-р сарын 16-наас эхлэн гарч эхлэнэ.

"Босго тотго" киногаар Монгол Улсын хил, Хил хамгаалах байгууллагын үүсэл хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавъяаг нийтэд сурталчлах зорилготой ажээ. Киноны зохиолыг төрийн соёрхолт Д.Норов, найруулагчаар Н.Энхтүвшин ажиллажээ. Киноны зураг авалтыг өнгөрөгч оны 6-р сараас эхэлж жил хагас үргэлжилсэн байна.

Кино бүтээгчид кинондаа зориулж 5 дууг дүрсжүүлж байгаа бөгөөд эдгээрийг цувралаар та бүхэндээ хүргэх болно.