2013/09/11

Би хайртай хүнтэй МУСК 9-р сарын 15-нд нээлтээ хийнэ (+poster)

Норовын Соёлбатын бүтээл "Би хайртай хүнтэй" сэтгэл зүйн драм төрлийн уран сайханы кино Соёмбо кино театрын шинэ улиралын нээлтээр  2013 оны 09-р сарын 15-нд нээлтээ хийх гэж байна. Киноны орлогын тодорхой хувийг сэтгүүлч Б.Эрдэнэцогт -ийн эмчилгээнд зориулан хандивлан  гаргаж байна.


Зохиолч, найруулагч Н.Соёлбат энэхүү киногаар залуусын үерхэл нөхөрлөл, нандин сэтгэл , үнэнч хайрыг өгүүлсэн байна. Гол дүрүүдэд С.Гантулга, Б.Баярмаа нар тогложээ. Киног "Жаргалтай мөч" мэргэжлийн гэрэл зураг, дүрс бичлэгийн холбоо төрийн бус байгууллага болон PORTAL media studio-ын хамт хамтран бүтээжээ.