2013/09/16

Batman vs. Superman киноны зохиол Justin Bieber-ын гарт

Түүний шүтэн бишрэгчдийн тоо түүний үзэн ядагсдын тоотой тэнцүү байдаг гэддэг залуу дуучин Justin Bieber өнгөрөгч баасан гарагийн орой өөрийн instagram-аар кино сонирхогчдын цусыг харвуулсан нэгэн зургийг дэлгэлээ.

Тэрээр найруулагч Zack Snyder-ын Man of Steel киноны дараагийн анги гэж яригдаад байгаа Batman vs. Superman киноны зохиолыг гартаа барьж өөрийгөө авсан нь энэ байв. Түүнийг арай Robin-ны дүрд тоглох юм биш биз гэж нэг хэсэг нь гайхаж байхад нөгөө хэсэг нь мөнгөтэй хүн юу дуртайгаа хийдгийг харуулсан хэрэг боллоо гэж шуугицгааж байна.

Сонирхолтой нь зурагт байгаа эх зохиол дээр beiber гэж тамгалсан нь кино сонирхогчдыг хоёр талцуулаад байна. Харин та юу гэж бодож байна?