2013/09/03

"48 цаг" кино наадмын бүртгэл эхэллээ

"48 цаг кино наадам" 2013 онд (48ЦКН) Монголд дѳрѳв дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх болно. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь "2013 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм.

Энэ жил хэн түрүүлж ирснээрээ багуудын бүртгэл явагдана. Заасан тоо гүйцсэний дараа бүртгүүлсэн багуудыг хүлээлгийн жагсаалтанд оруулна. Хэрэв бүртгэлтэй ямар нэгэн баг уралдаанаас татгалзан гарах аваас бид хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах болно. Хэрэв багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, бид мѳн театрт илүү цаг авах боломжтой болох юм бол хүлээлгийн жагсаалтанд байгаа багуудаас нэмж оруулж болно.

Бүртгэлийн төлбөр: 9 сарын 16 наас өмнө ₮150,000 Бүртгэлийн төлбөр:
9 сарын 16 наас өмнө ₮150,000
9 сарын 16 наас хойш Барьцааны ₮50,000 нэмэгдэнэ.

Монголын 48ЦКН - ын үйл ажиллагаа
Сугалаа татах
Огноо      10-р сарын 11 (Баасан)
Цаг      18:00-19:00

Бүтээл хүлээж авах.
Огноо      10-р сарын 13 (Ням)


Бүртгэлийг энд дарж хийнэ үү.