2013/08/22

Zhang Ziyi, Michelle Yeoh нарын эргэн ирэлт

Найруулагч Ang Lee-н хамгийн алдартай бүтээл болох "Crouching Tiger Hidden Dragon" киноны үргэлжлэл хийгдэх болсон талаарх яриа гараад чамгүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл тус киноны зураг авалт ирэх хавар эхлэхээр болжээ. Шинэ ангийг хятадын тулаант киноны нэрт найруулагч Woo-ping Yuen найруулах юм байна. Харин киноны гол дүрүүдэд өмнөх ангийн гол дүрүүдэд тоглосон жүжигчид болох Zhang Ziyi, Michelle Yeoh нар эргэн ирж байгаа талаар кино багийнхны зүгээс албан ёсны мэдээлэл гаргажээ.
Шинэ төсөлд Weinstein кино компанийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд төсөл Crouching Tiger Hidden Dragon II: The Green Destiny нэртэйгээр ирэх оны сүүлээр дэлгэцнээ гарах юм байна.