2013/08/08

Зэрлэг цэцэгсийн хүлэмж МУСКиноны зургууд, шинэ poster-ууд

Хувьсал продакшин, UBFilm media group -ын бүтээл "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны кино энэ сарын 25-нд нээлтээ хийхээр товлосон байна. Кинонд Улсын драмын эрдмийн театрын авъяаслаг эмэгтэй жүжигчид болох У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар дүр бүтээж байгаа юм. Тэд GUG нэртэй продакшин байгуулан уг төсөл дээр хамтран ажиллаж байгаа ажээ. Мөн М.Бямбаа, Б.Тунгалаг, Б.Энхтүвшин, Ц.Мөнхболд нар оролцон тогложээ.

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны киноны зохиолыг Д.Ганцэцэг бичсэн бөгөөд найруулага, продюсерын ажил дээр У.Уранчимэг ажилласан байна.

Ингээд уг киноны хэсгийн зургуудыг болон шинэ poster-уудыг хүргэж байна.