2013/08/16

"Wolf Totem"-н гол дүрд тоглож буй жүжигчин хэн бэ?

Өнгөрөгч Каннын наадмын үеэр францын кино найруулагч Jean-Jacques Annaud өөрийн шинээр бүтээж буй "Wolf Totem" киноныхаа зураг авалтын үеийн дүрс бичлэгийш үзэгчдэд сонирхуулсан байна. Уг кино ирэх 2014 онд үзэгчдэд хүрэх бөгөөд киног хятадын зохиолч Jiang Rong-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа юм. Кино төслийг China Film Group санхүүжүүлж байгаа бөгөөд 38 сая долларыг бүтээлд төсөвлөсөн аж. Харин дүрүүдийн хувьд одоогоор тодорхой танилцуулагдаагүй байгаа. Зөвхөн киноны гол баатар Chen Zen-ий дүр л олон нийтэд ил болоод байна. Уг дүрд хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглож байгаа юм.