2013/08/09

Thor: The Dark World киноны шинэхэн trailer

Marvel болон Walt Disney-ын хамтын бүтээл Thor: The Dark World киноны шинэхэн trailer гарсан байна. 2011 оны 4-р сараас эхэлсэн уг төсөл ирэх 11-р сарын 8-нд хүсэн хүлээсэн фенүүддээ хүрнэ. Киног HBO телевизийн (Lost, Mad Men, Game of Thrones) найруулга дээр ажиллаж байсан туршлагатай Alan Taylor найруулж байгаа юм. Тэрээр өмнө нь 3-н бүрэн хэмжээний уран сайхны кино мөн найруулж байсан туршлагатай. Ямартай ч trailer-с харахад түүний чадвар ахисанг харагдаж байна гэж кино шүүмжлэгчид онцлоод байна.

Кинонд Chris Hemsworth, Natalie Portman, Tom Hiddleston, Stellan Skarsgård, Idris Elba, Christopher Eccleston, Adewale Akinnuoye-Agbaje, Kat Dennings, Ray Stevenson, Zachary Levi, Tadanobu Asano, Jaimie Alexander, Rene Russo, Anthony Hopkins гэсэн одод оролцож байна. Киноны нийт төсөв ойролцоогоор 200$ сая ам.доллар давсан сураг гарч байна.