2013/08/09

Thor: The Dark World киноны шинэ poster нь Iron Man 3 киноныхтай адил уу

Аливаа киноны нэр, постер хоёр тухайн киноны орлогыг шууд тодорхойлдог болоод удаж байна. Тиймээс кино компаниуд чихэнд өвөрмөц нэр олж, нүдэнд содон poster бүтээхийг хичээдэг. Хэдийгээр томоохон кино компаниуд мэргэжлийн баг гарч poster бүтээлгэдэг ч санаа давхардах, дүрс давтагдах явдалууд гарсаар байдаг. Үүний нэгэн адилаар өнгөрөгч 7 хоногт цацагдсан Thor: The Dark World киноны шинэ poster нь Marvel, Disney нарын өмнө бүтээж байсан Iron Man 3 киноны poster-той тун төстэй болсонг кино сонирхогчид анзаарчээ.

Эхлээд Thor: The Dark World киноны шинэ poster-г сонирхоцгооё.

Өнгөрсөн 5-р сард нээлтээ хийсэн Iron Man 3 киноны poster

Харьцуулж харцгаая.  Poster-ууд дээр гол дүрийн баатар, түүний зөөн талд хайрт эмэгтэй нь зогсоно. Мөн эмэгтэй баруун гараа залуугийн цээжин талын зүүн хэсэгт тавьсан. Залуусын зэвсэг мөн гарт нь бэлэн байдалтай.

Мэдээж эсрэг талын дүрүүд ар талын эгнээнд байрлана.

За тэгээд бусад холбоотой дүрүүд хажуу талаар байрласан байна.