2013/08/19

The Hobbit: The Desolation of Smaug шинэ poster

Ирэх 12-р сарын 13-нд дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөөд байгаа найруулагч Peter JacksonThe Hobbit: The Desolation of Smaug киноны trailer болон poster өнгөрөгч 6-р сард цацагдсан. Үүнээс хойш дорвитой мэдээлэл цацагдахгүй байсан уг киноны нэгэн poster зохиолч JRR Tolkien-ны фенүүдийн TheOneRing сайт дээр гарсан байна.

The Hobbit цувралын 2 дахь анги The Hobbit: The Desolation of Smaug ангид Луу ихээхэн томоохон үүрэгтэйгээр оролцож байгаа учраас уг постерт луугийн нүдийг дүрсэлсэн байна. Харин луугийн нүдэнд аялагч Bilbo (Martin Freeman) харагдаж байна. Хэрэв та санаж байгаа бол энэ дүрслэл киноны trailer дээр мөн гардаг. 

Хэрэв та киноны trailer-г үзэх бол энд дарна уу.