2013/08/13

The Dark Knight киноны хөгжимтэй хосолсон Монгол дуучин эмэгтэй

Нэрт найруулагч Christopher Nolan-ны 2008 онд бүтээсэн "The Dark Knight" киног кино сонирхогчид маань санаж байгаа байх аа. Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан уг киноны soundtrack-г алдарт Hans Zimmer болон James Newton Howard нар бичсэн байдаг. Тэд өмнө нь Batman Begins киноны soundtrack-г мөн хамтран бичсэн юм.

Хөгжмийн зохиол киноны зураг авалтаас өмнө бичигдэж эхэлсэн бөгөөд Nolan-ны iPod-нд нийт 10 цагийн урттай бичлэгийг өгч байжээ.

Киноны алдартай хөгжмүүдээр тоглолт хийдэг 'The Masterpiece' концерт Өнгөрөгч 3-р сард нэрт киноны хөгжмийн зохиолч Hans Zimmer-ын бүтээлүүдээр тоглолт хийсэн юм. Уг тоглолтонд эгшиглэсэн The Dark Knight киноны хөгжимд Б.Уянга хэмээх монгол бүсгүй хоолой оруулж ажилласан нь бидний сонирхолыг ихээхэн татсан юм. Москвад төрж, Швейцарьт өссөн тэрээр АНУ-н Boston дахь Berklee хөгжмийн коллежийг дүүргэн Бостон хотод үндэсний Вокал болон орчин үеийн Pop, R&B урсгалаар мэргэшин уран бүтээлээ хийж байгаа аж. Тэрээр удахгүй "Ciber City" нэртэй анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Б.Уянгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.