2013/08/19

Ted 2 кино 2015 онд гарах уу

2012 онд Universal Pictures кино компаниас үзэгчдэд хүргэсэн Ted инээдмийн киноны найруулагч Seth MacFarlane ажилласан. Түүнийг өмнө нь Family Guy шоуны залуу гэж кино сонирхогчид яридаг байсан бол өдгөө Ted-ын залуу гэж мэдэх болсон юм. Ted кино нь R ангилалд багтах инээдмийн кинонуудаас бүх цаг үеийн хамгийн их орлог олсон киногаар бичигдэж нэлээд амжилттай борлогдсон. Мэдээж энэ мөнгийг дагаад удаах ангийн тухай яригдана.

Тэгвэл найруулагч Seth MacFarlane өөрийн twitter хуудсандаа Ted 2 хэзээ гарах вэ гэсэн асуултанд - Бид 2015 оныг давнадаа гэж хариулсан байна.

Хэдийгээр Ted 2 киног ирэх 2015 оны 4-р сард гаргана гэж төлөвлөсөн байгаа ч найруулагчийн хэлж байгаагаар 2015 он өнгөрөөж магадгүй нь байна.