2013/08/30

Сувдан даруулга ОАКиноны туршилтын poster

SBN телевиз 7 жилийн ойдоо зориулан зохиолч Шүүдэрцэцэгийн "Сувдан даруулга" өгүүллэгээс сэдэвлэн 30 ангит олон ангит кино бүтээхээр болсон байна. Уг киноны гол дүр Хулангоо охины дүрд О.Долгор тоглохоор болсон байна.

Богд хаан Олноо өргөгдөн Монголын автономит төр байгуулагдахын өмнөх Монгол орны аж байдал, язгуур угсаат нэгэн гэр бүлийн ээдрээт түүхийг өгүүлэх энэ киноны зураг авалт 9-р сарын дундуур эхэлж, дэлгэцэнд 12-р сард гаргахаар төлөвлөгджээ.