2013/08/13

Single Ladies МУСКиноны teaser trailer

Ирэх баасан гарагт буюу 2013 оны 8-р сарын 16-ны өдөр нээлтээ хийх "Single Ladies" романтик, инээдмийн уран сайхны киноны анхны teaser trailer-г хүргэж байна. Кинонд 40, 30, 20  настай ганц бие бүсгүйчүүд болох Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар ганц бие байхаас залхаж зөв сонголтоо хийхээр эрэлхийлж буй тухай романтик, хөгжилтэй түүхүүд үргэлжлэх болно.

U Film-ын анхны бүтээл Single Ladies киноны зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо, продюсераар Г.Ундармаа, ерөнхий оператороор Ц.Золжаргал, ерөнхий зураачаар Э.Батцэнгэл, дууны найруулагчаар Г.Хишигбүрэн нар ажиллажээ.

Single Ladies киноны poster-уудыг эндээс үзнэ үү.

Single Ladies Video Banner