2013/08/09

Short film: Диваажингийн захидал

Хэн нэгэнд сэтгэлийн үгсээ шуудангаар захидал илгээж илэрхийлж байсан үе саяхан мэт санагдаж магадгүй ээ.  Өдгөө цахим орчингийн нөлөөнөөс болоод тэр болгон захидал илгээх нь багассан шиг. Гэвч шуудангийн үйлчилгээ түүчээлсэн хэвээр.  Монголчуудын сэтгэлийн түүчээ болж байсан Монгол шуудан ТӨХК-ийн 92 жилийн ой тохиож байна. Уг ойд зориулан Оюунлаг продакшин "Диваажингийн захидал" нэртэй богино хэмжээний киног бүтээсэн байна. Тэд өмнө нь Bondoolia film-тэй хамтран "Үүрд хамт байгаач ээжээ" богино хэмжээний киног бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.


Оюунлаг продакшины "Диваажингийн захидал" нэртэй богино хэмжээний киноны зохиол, найруулга дээр Д.Отгонбаяр, продюсераар Г.Сэр-Од ажилласан байна. Дүрүүдэд А.Очирбат АЖ, Б.Батбаатар, Б.Буяндэлгэр нар тогложээ.