2013/08/22

Rambo ОАК

Жилийн өмнө жүжигчин Sylvester Stallone өөрийн хамгийн алдартай дүр болох Rambo-г 5-дахь ангиар баяжуулж Expendables 2-той холбож өгнө гэж ярьж байсан бол энэ яриа төсөл болж амжилгүй Rambo бүрэн хэмжээний бүтээлээс телевизийн олон ангит киноны салбар руу шилжиж магадгүй нөхцөл байдал үүсчихээд байна. 1982 оноос эхтэй Rambo-н түүхийг Entertainment One, Nu Image студийнхэн хамтран телевизийн цуврал болгох төсөл боловсруулчихсан байгаа бөгөөд хэрвээ уг төсөл киног эзэмшигчдийн таашаалд нийцвэл бүтээл ОАК болох гэнэ.